World Cup 2018 Russia Prediction
Фрэнк Рибери гэрээгээ 1 жилээр сунгалаа.
Бундислиги 2018-05-15 14:01:48  |   100

Германы босоо аварга Байерн Мюнхен клуб Франц жигүүр Ф.Риберитэйгээ 1 жилийн гэрээг сунгажээ. 2007 онд Марсель клубээс худалдагдан ирж байсан 35 настай Фрэнк ийнхүү 12 дах улирлаа Аллианз Аренад өнгөрүүлэхээр болж байна. Түүний хувьд Германд ирснээсээ хойш 8 удаа лигийн аварга болж мөн 2013 онд Аваргуудын лигийн цомыг өргөж байсан бөгөөд энэ улиралд тэрээр багийнхантайгаа дотоодын хоёр тэмцээндээ түрүүлхийн тулд 5 сарын 19-нд Германы Цомын аваргын төлөө Айнтрахт Франкфурт багтай тоглох юм.

Нийтлэлч: Bilegt
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.