World Cup 2018 Russia Prediction
Рамосийг шийтгэхийг хүссэн 280,000 гаруй санал цугларчээ
Аваргуудын лиги 2018-05-28 13:21:40  |   3466

2017/2018 оны Аваргуудын лигийн финал ярих дуурсах зүйл ихтэйгээр дууссан. Тэгвэл тоглолтын дараа олон түмний хэл амний бай болоод байгаа хүн бол Серхио Рамос. Тоглолтын эхний үед Рамос болон Салах нар бөмбөгний төлөө тэмцэлдэж байхдаа Рамос М.Салахын дээр дарж унан улмаар Египет залуу нүдэндээ нулимстай талбайг орхисон.

 

Тэгвэл change.org цахим хуудас дээр одоогийн байдлаар нийт 280,000 гаруй цахим гарын үсэг цугларч ФИФА болон УЕФА-г энэ асуудалд ямар нэгэн арга хэмжээ авахыг хүссэн өргөдөл үүсжээ.

“Серхио Рамос санаатайгаар М.Салахын гарыг сугандаа хийж мөрөн дээр нь эвгүй дарж унасан. Салах тухайн тоглолтыг орхиод зогсохгүй ДАШТ-г хүртэл орхих дээрээ тулаад байна” гэж Абдел Хаким тухайн цахим өргөдөлийг бичжээ.

 

Үргэлжлүүлэн: ”Мөн тэрээр Ливэрпүүлийн тоглогчдоос худлаа алдаа авч улмаар С.Манэд өгөх ёсгүй шар картыг өгүүлсэн. Серхио Рамос ирээдүйн хөлбөмбөгт буруу үлгэр дууриалал үзүүллээ. Тоглолтонд шударгаар ялахыг эрмэлзэлгүй заль хэрэглэж шударга өрсөлдөөн болон тоглолтын уур амьсгалыг эвдсэн. ФИФА болон УЕФА бичлэгийг нягталж үзэн Рамос болон бусад ижил үйлдэл гаргасан тоглогчдод арга хэмжээ авах ёстой ” гэж бичжээ.

Ямартай ч тоглолтын дараа Рамос өөрийн твиттер хуудсаараа Салахыг хурдан эдгэрэхийг хүссэн юм.

Нийтлэлч: Б.Билгүүн
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.