World Cup 2018 Russia Prediction
Хөлбөмбөгийн шар мэдээ #2
Солилцоо наймаа 2018-05-28 14:30:54  |   2400
  • Ливерпүүл клуб Аваргуудын Лигийн финалын дараа Ромагийн хаалгач Алиссон руу дайрхаар шийджээ. /The Telegraph/
  • Манчестер Юнайтед болон Челси клубууд Гарет Бейлыг анхааралтай ажиглаж байна. /Daily Mail/
  • Реал Мадрид өөрсдийн рекорд наймаа Бейлынхээ төлөө 200 сая паундыг шаардаж байгаа гэнэ. /Daily Star/
  • Эден Азар багийнхаа шинэ дасгалжуулагч болох магадлалтай Наполигийн Маурисио Сарриг дэмжиж байгаа бөгөөд нутаг нэгт тоглогч Дриес Мертенсийг ч мөн "дуудлаа". /Daily Star/
  • Челси клуб энэ зун дорвитойхон шиг довтлогчийг авах бөгөөд эхний "бай"-гаараа Байерны Левандовскийг нэрлэлээ. /The Telegraph/ 
  • Ла Лигийн Валенсиа болон Вийяарреал багууд Челсигийн хагас хамгаалагч Цеск Фабрегасын төлөө өрсөлдөж байгаа гэнэ. Испани тоглогчийн хувьд Цэнхэрүүдтэй байгуулсан гэрээ нь 12 сарын дараа дуусах бөгөөд ДАШТ-ний бүрэлдэхүүнд багтаагүй юм. /Daily Star/
  • Лейстерийн Рияд Махрез £75саяар Ман.Ситигийн энэ зуны анхны наймаа болоход тун ойртсон. /Daily Mail/
  • AC Милан клуб довтлогч Андре Силвагаа энэ зун 31 сая еврогоор зарахад бэлэн байгаа гэнэ. Португал довтлогчийн сая Премьер Лигит дэвшсэн Уэлверхэмптон клуб сонирхож байгаа юм. /Calciomercato/
  • Бельги довтлогч Мичи Батшуай Дортмундад үлдэх эсвэл Челсирүүгээ буцах эсэхээ ДАШТ-ний дараа шийднэ гэжээ. /HLN/
  • Ювентусын Хорват довтлогч Марио Манжукич АПЛ-д тоглох хүсэлтэй байгаа гэнэ. Тэрээр МЮ-тай нэр холбогдоод байгаа. /Calciomercato/ 
  • Наполигийн бүх цаг үеийн мэргэн бууч Словак залуу Марик Хамшик 11 жил өнгөрүүлсэн багаасаа явж магадгүй талаараа ярижээ. Түүнд Хятадын лигийн гурван ч багаас санал ирсэн бөгөөд тэрээр ирэх өдрүүдэд явах эсвэл үлдэх эсэхээ шийдэх аж. Түүний гэрээ дуусахад 3 жил үлдсэн юм. /Sport24/
  • Италийн АС Милан клуб довтлогч Алваро Моротаг Сан Сирод газардуулахыг хүсч байгаа гэнэ. Испани залуу Челси дэх эхний улирал нь тун тааруу өнгөрсний дараа явах талаар бодож эхэлсэн аж. /Corriere dello Sport/
  • Челсигийн домог Фрэнк Лампард Чемпионшипийн Дерби Каунтыг дасгалжуулагч болоход ойрхон болсон гэнэ. /Derby Telegraph/
Нийтлэлч: Bilegt
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.