World Cup 2018 Russia Prediction
Л.Кариусын амь насанд заналхийлжээ
Аваргуудын лиги 2018-05-28 14:37:53  |   3769

Аваргуудын лигийн финалын тоглолтын дараа хожигдлын гол буруутан болоод байгаа Лорис Кариусын амь насанд занал хийлсэн маш олон сүрдүүлгүүд цахим хуудсуудаар нь иржээ. Тухайлбал: “Би чиний найз охиныг чинь ална”, “Чи хорт хавдараар үхвэл таарна”, “Чиний гэр бүл тэр чигээрээ үхээсэй” гэх маш олон сүрдүүлэг иржээ. Тэгвэл Ливэрпүүл хотын цагдаа энэ тухай Telegraph-д өгсөн ярилцлагандаа: “Маш олон амь насанд занал хийлсэн постууд цахим хуудсаар нь ирсэн ба ноцтой хүнд сүрдүүлэг байвал цагдаагийн байгууллага шалгана” гэж хэлжээ.

 

Түүний хувьд тоглолтын дараа цэнгэлдэхэд төдийгүй өөрийн цахим хуудсуудаараа олон мянган фанатуудаасаа уучлалт хүссэн.

Нийтлэлч: Б.Билгүүн
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.