World Cup 2018 Russia Prediction
Роналдо шүүмжлэлийн бай болж байна
Аваргуудын лиги 2018-05-28 19:05:01  |   3476

Аваргуудын Лигт 3 дарааллан, сүүлийн 5 жилд 4 дахиа түрүүлсэн. Баг нь энэ тэмцээнд 13 дахиа тэргүүлэв. Рамосын хэлсэнтэй санал нэг байна, "бид нэгэн үеийн баг бүтээсэн". Ийм зүйл 10, 20 жилдээ давтагддаггүй учраас ямар нэг онцгой гэдэг төрөлд бүртгүүлнэ. Гэхдээ Реал энэ жил азтай ч байсан байж болно.

Энэ бүхнийг бүтээхэд цаг хугацаа орсон. Хөлбөмбөгийн хувьд Киевийн финалд бүх зүйл байсан. Довтолгооны тоглолт, сэтгэл хөдлөл, гоё гоолууд, эргэлзээтэй үйл явдлууд, драма. Энэ бүхэн Ливерпүүлийн эсрэг үйлчиллээ.

Ливерпүүлд хүндэтгэлтэй хандахаас яахав. Гайхалтай жилийг үдлээ. Гэхдээ л финалд бэлэн биш бололтой. 2 багийн ялгааг л харах хэрэгтэй. Том ялгаа бий. Зүгээр л сэлгээг нь л хар. Бейль нь орж ирлээ, 2 гайхалтай гоол орууллаа. Тэр 2:1 болгодог нь бол бараг Аваргуудын Лигийн бүх цаг үеийн финал дахь шилдэг гоол биз. Тэр гоол л Ливерпүүлийг босч ирэхээргүй болгосон шүү дээ. Ийм сэлгээний тоглогч гэж санахгүй байна. Тэр бол зүгээр ч нэг луугийн оролт байгаагүй. Тэрнээс ч бүр аймаар юм байсан.

Тоглолтын дараа Кариусын талаар их бичлээ, шүүмжиллээ. Оливер Кан хүртэл. 2002 оны ДАШТ-ээр Оли Кан гайхалтай хааж байсан. Германы шигшээг шигшээ тоглолт хүртэл чирсэн л юм даа. Өөрөө бүр тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан. Гэтэл финал дээр томм алдаа гаргаад Бразил 1:0 болчихсон. Өнөөдөр олон жилийн дараа хэн түүний сайн хаасныг ярьж байна? Түүний финал дээр түлснийг л санаж байна. 2005 оны финал. Дудек хэцүү байсан л даа. Гэхдээ л финал дээр хийсэн түүний баатарлаг үйлсийг дэлхий биш юмаа гэхэд Ливерпүүлийнхэн үхэн үхтлээ ярих болно. Кариуст тийм л зүйл тохиолоо. Сая саяулаа үзэж байгаа ганц тоглолтон дээр...

Рамос. Тэр бол новш, тэр бол хорт хавдар, тэр бол ахлагч. Бас л их юм боллоо. Болж ч байна. Спортын тал дээр энэ том багийн ахлагчийг ямарч шүүмж ганхуулахгүй л дээ. Ёсзүйн тал дээр сэдэвтэй. Гэхдээ түүний үйлдлийг маргааш биш юмаа гэхэд хэдэн жилийн дараа мартах биздээ. Спортын түүх амжилтыг бүртгэж авдаг болохоос хэн нэгний бохь зажилсаныг бүртгэдэггүй юм.

Роналдогийн талаар бүр ч ихээр ярьж байна. Түүний байдал ядаж л тайван байлгахгүй байна. Сүүлийн жилүүдэд түүнийг тойрсон яриа их байлаа. Тодорхойгүй. Харин одоо бол нэг юм болжээ. Тэр финалаас уйдсан уу, Реалаас уйдсан уу, Неймартай ярьсан уу? Мэдэхгүй. Түүний тоглолтын талаар биш тоглолтын дараах хэдхэн үгний талаар их бичиж байна. Испанид голдуу шүүмж. Зохимжгүй үед ярьсан гэж. Гэхдээ Роналдо энүүгээр амьдардаг. Түүний эргэн тойронд юм болж л байвал болох нь тэр. Үнэндээ тэр Реалтай бүх юмыг авлаа. 4 удаа Аваргуудын Лиг, шигшээтэйгээ Европын Аварга. Одоо киноны танхимаа өөрчлөх цаг нь ирсэн ч юм билүү.

Нийтлэлч: Э.Амарсайхан
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.