World Cup 2018 Russia Prediction
Месси Барсагаас өөр нэг багт тоглохыг хүсдэгээ хэлэв
Ла Лиги 2018-05-28 21:26:16  |   3380

ДАШТ-нд бэлдээд завгүй байгаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лео Месси өөрийн ирээдүйн талаар Аргентины El Trece сувагт ярилцлага өгчээ. 

 

Лео Месси: 

"Би баттай хэлж чадна, Европ дах миний цорын ганц баг бол Барселона. Харин хожимоо би Аргентины нэг багт тоглохыг хүсдэг. Яг юу болохыг би мэдэхгүй. Гэхдээ би энэ талаар бодож явдаг. Магадгүй Ньюелс Олд Бойс байж болох юм. Ядаж л багадаа 6 сар тэдний тоглоход болно. Гэхдээ ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Би хүүхэд байхаасаа л Ньюелс Олд Бойсын төлөө тоглохыг мөрөөддөг байлаа. Аав, ах, найз нартайгаа тэдний тоглолтыг очиж үзнэ, яахав амьдралын шаардлагаар би өөр газарт ирсэн л дээ гэхдээ л би үүнийг бодож явдаг юм." 

 

Мөн тэрээр шигшээ багийн талаар: "Зарим үед найзуудтайгаа ярилцаж байхад тэд намайг 'Испаний шигшээг сонгон тэдний төлөө тоглосон бол аль хэдийн Дэлхийн аварга болох байсан' гэж ярьцгаадаг. Гэхдээ тэр тийм ч амархан зүйл биш. Би хэзээ ч эх орноосоо өөр улсын төлөө тоглох талаар бодож байгаагүй, Аргентины төлөө тоглох, ялалт авах мэдрэмж бол онцгой. Бидэнд мөрөөдлөөр дүүрэн олон тоглогчид байна. Өөртөө итгэх итгэлийг бий болгохын тулд хожил маш чухал байдаг. Бид амаргүй хэсэгт орсон байгаа" гэжээ.

 

Messi is training with Argentina ahead of another bid to win the World Cup

Нийтлэлч: Bilegt
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.