World Cup 2018 Russia Prediction
Рамосоос 1 тэрбум евро нэхэмжилнэ
Аваргуудын лиги 2018-05-29 09:39:33  |   610

Мохамед Салахын хуульч Бассем Вахбагийн үзэж байгаагаар Рамос түүний хүнийг санаатайгаар гэмтэл учруулсан гэнэ. Тиймээс Египетийн хуульч Реалын хамгаалагчаас 1 тэрбум еврогийн хохирол нэхэмжилж байна.

Сануулахад өнгөрөгч бямба гаригт болсон Аваргуудын Лигийн финалын үеэр тоглолтын 30 дахь минутанд Салах гэмтэл авч талбайг орхисон. Түүнийг Адам Лаллана орлосон билээ. Салахын гэмтлийн шалтгаан нь түүнийг унагаасан Рамос байсан гэж үзээд ФИФА-руу зохих ёсны мэдэгдлээ Вахба хүргүүлээд байна.

Вахба: Рамосын санаа нь Салахт гэмтэл учруулах байсан. Түүнээс болж Салах хүнд гэмтэл авснаас гадна сэтгэлзүйн хямралд орсон. Рамос энэ үйлдлийнхээ төлөө хүнд шийтгүүлэх ёстой. ФИФА-д хандсан, 1 тэрбумын нөхөн олговор шаардаж байна. 

Нийтлэлч: Э.Амарсайхан
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.