World Cup 2018 Russia Prediction
Ливерпүүлийн албан ёсны эхний наймаа хийгдлээ !
Премьер лиги 2018-05-29 11:38:52  |   1021

 

Английн Ливерпүүл клуб энэ зуны анхны наймаа албан ёсоор хийж олон нийтэд танилцууллаа. Улаанууд Францын Монако клубээс 24 настай Бразил хагас хамгаалагч Фабиньог 43.7 сая фунтээр өөрсдийн болгож 4 жилийн гэрээг байгуулжээ. Тэрээр өчигдөр Мелвүүдэд эмчийн үзлэгээр орж гэрээлсэн бөгөөд 7 сарын 1-с шинэ багтайгаа нэгдэх аж. Фабиньогийн хувьд Бразилын шигшээ багтаа 4 тоглолтод оролцсон бол Монако клубынхээ хамтаар 5 улирал тоглохдоо 225 тоглолтод 29 гоол оруулж байжээ. Дундын шугамын ямар ч байрлалд тоглож чадахаас гадна баруун жигүүрийн хамгаалалтын байрлалд ч тоглож чадах түүнийг нэгтгэсэндээ дасгалжуулагч Клопп тун баяртайгаа байгаагаа мэдээд түүн шиг олон байрлалд тоглох чадвартай тоглогч бидний тактикт төгс зохицох болно. Ливерпүүлийн халуун дулаан гэр бүлд тавтай морил гэжээ. 

 

Харин Фабиньо Liverpool.com-д ярихдаа: "Би энэ шилжилтэнд маш их баяртай байна. Энэ бол миний хүсдэг зүйлсүүдийн нэг байлаа. Ливерпүүл бол аварга клуб. Багийн дэд бүтэц гайхамшигтай харагдаж байна. Ийм гайхалтай клуб санал тавихад надад бодох ч шаардлага байгаагүй. Би энэ клубт өөрийн түүхээ бүтээхийг хүсч байна. Хувь хүний хувьд ч, багийн хувьд ч олон цом өргөнө гэдэгтээ итгэлтэй байна. Мөн би өсөж дэвжин, өөрийгөө хөгжүүлж клубын түүхийн нэг хэсэг болох болно." гэжээ. 

 

Нийтлэлч: Bilegt
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.