World Cup 2018 Russia Prediction
М.Асенсиотой болзсон гэх цуурхалыг Дуа Липа өөрөө няцаалаа
Аваргуудын лиги 2018-05-30 10:38:55  |   2568

2017/2018 оны Аваргуудын лигийн финалын нээлтийн арга хэмжээнд Англи дуучин Дуа Липа ая дуугаа өргөсөн билээ. Тэгвэл дуучин Дуа Липаг Реал Мадридын тоглогч М.Асенсиотой тоглолтын дараа хамт болзсон гэх шар мэдээнүүд олонд түгсэн. Харин удалгүй энэ цуурхалыг Англи дуучин маань өөрийн твиттер хуудсаараа няцаажээ.

“Би Марко Асенсиотой хэзээ ч уулзаж үзээгүй. Тэгэх ч боломжгүй учир нь Ливэрпүүлыг дэмждэг миний менежер намайг хэзээ ч уучлахгүй байсан” гэж жиргэжээ.

 

Асенсиогийн хувьд финалын тоглолтын эцсийн мөчид К.Бэнзэмаг орлон талбайд гарсан бөгөөд Испанийн баг өрсөлдөгчөө 3:1-н харьцаатай буулгаж авсан билээ.

 

Нийтлэлч: Б.Билгүүн
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.