World Cup 2018 Russia Prediction
Хөлбөмбөгийн шар мэдээ #3
Солилцоо наймаа 2018-05-30 16:44:00  |   2215
  • Манчестер Сити клуб энэ долоо хоногтоо багтаагаад Лейстерын Рияд Махрезыг 75 сая фунтээр өөрсдийн болгох гэнэ. /Daily Express/ 
  • Италийн Рома багийнхаа хаалгач Алиссоны үнийг 80 сая паундаар тогтоолоо. Түүнийг Реал Мадрид болон Ливерпүүл клубууд сонирхож байгаа юм. /The Guardian/ 
  • Манчестер Юнайтед болон Челси багууд Барсагийн зүүн ар Жорди Албаг сонирхоод эхэлсэн гэнэ. Испани хамгаалагчийн гэрээ 2020 онд дуусгавар болох юм. /SPORT/
  • Арсенал ДАШТ эхлэхээс өмнө Сократис Папастатопоулос, Штефан Лихштайнер болон Чаглар Союунжу нарыг нэгтгэх эрмэлзэлтэй байна. /Daily Mirror/
  • FA удирдлагуудын хэлснээр АПЛ өвлийн амралттай болох гэнэ. /The Times/
  • Барселона клуб хэрвээ Грийзманныг авч чадахгүй бол Тоттенхэмийн Кристиан Эриксоныг ирүүлж Иньестаг орлуулах гэнэ. /SPORT/
  • Мөн Барса Севийягаас Франц хамгаалагч Клемент Ленглетыг 35 сая еврогоор худалдан авч 5 жилийн гэрээ байгуулахаар болсон байна. /Cadena COPE/ 
  • Улаанууд мөн Барсагийн хоёрдугаар хаалгач Яаспер Силлессенийг онилоод байгаа аж. Голланд залуу 2021 он хүртэл гэрээтэй бөгөөд 60 сая еврогийн үнэтэй юм. /Mundo Deportivo/
  • ПСЖ-н жигүүр Анхел Ди Мариа энэ зун Атлетико Мадрид руу шилжиж Диего Симонетэй нэгдэх хүсэлтэй байгаа гэнэ. /AS/
  • Өмнөд Америкийн хөлбөмбөгийн эксперт Тим Викеригийн хэлснээр Неймар энэ зун Реал Мадрид руу явах бүрэн боломжтой гэнэ. Неймарын гол зорилго бол багийн түлхүүр тоглогч болж Баллон Д'Ор хүртэх бөгөөд Роналдугийн үр нөлөө Реалд бага болсон энэ үеийг ашиглан тэрээр Барсагийн дайсан болно гэжээ. Мөн энэ бол маш их хэмжээний мөнгөний асуудал яригдаж байгааг ч тэр дурдлаа. 
Нийтлэлч: Bilegt
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.