World Cup 2018 Russia Prediction
Дани Карвахал целсийн -188 градусын хүйтэнд !
Ла Лиги 2018-05-30 17:31:56  |   1348

Өнгөрсөн Бямба гаригт явагдсан Аваргуудын Лигийн шигшээ тоглолтод гэмтэл авсан Реал Мадридын Испани хамгаалагч Дани Карвахал ДАШТ-нд оролцохын тулд эмчилгээгээ шаргуу хийсээр байна. Тэгвэл тэрээр Киро эмчилгээний төхөөрөмжинд суун целсийн -188 хэмийн хүйтэнд биеэ хөлдөөсөн байна. Эмч нар түүнийг 3 долоо хоногийн дараа бүрэн эдгэрэх боломжтой бөгөөд ОХУ-г зорино гэжээ. 

Cryotherapy буюу Киро эмчилгээ нь аливаа өвчин эмгэг болон биеийн үхсэн эдүүдийг эмчлэхэд зориулагдсан эмнэлгийн тоног төхөөрөмж юм. Хүзүү хүртэлх биеийн бүх хэсгийг эмчилэх бөгөөд шингэн Азотын хийгээр биеийг -200 хэм хүртэл хөлдөөх боломжтой аж. Киро эмчилгээг булчингийн болон булчирхайн өвдөлт мөн хавдрыг багасгахад ашигладаг. Мөн уг эмчилгээнд орсноор цусны эргэлт болон дархлааны системууд сайжирч, ядралт багасаж спортын гэмтэлээс сэргийлж чаддаг байна. 

 

 

 

Нийтлэлч: Bilegt
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.