World Cup 2018 Russia Prediction
АГЕНТ: Лева явахыг хүсч байгаа.
Бундислиги 2018-05-31 15:18:22  |   752

Польш довтлогч Роберт Левандовский багийн удирдлагадаа явахыг хүсч буйгаа мэдэгдсэн гэж түүний агент нь ярилаа. 29 настай довтлогчийн хувьд 2021 он хүртэл Байернтай гэрээтэй бөгөөд 2014 онд Боруссиа Дортмунд клубээс ирж лигийн 195 тоглолтод 151 гоолыг оруулаад байгаа юм. Түүнийг Челси, Манчестер Юнайтед, Реал Мадрид, ПСЖ зэрэг томоохон багууд сонирхож байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. 

 

Пини Захави: "Роберт өөрчлөлт, шинэ орчин хүсч байгаа, түүний карьерт шинэ сорил хэрэгтэй. Байерны удирдлагууд ч энэ талаар мэдэж байгаа." гэж түүний агент нь Bild сонинд ярьжээ. Пини Захави нь өнгөрсөн зун Неймарыг рекорд үнээр ПСЖ-д газардуулж байсан билээ. 

Нийтлэлч: Bilegt
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.