World Cup 2018 Russia Prediction
Зинедин Зидан багаа орхилоо !
Ла Лиги 2018-05-31 20:00:45  |   3386

 

Аваргуудын Лигийн гурав дах цомоо өргөөд хэдхэн хоноод байсан Реал Мадридын ахлах дасгалжуулагч Зинедин Зидан үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Тэрээр 2016 оны 1 сард Лос Бланкосын дасгалжуулагч болж байсан бөгөөд Аваргуудын Лигит 3 дараалан түрүүлж нийт 9 цом өргөөд байсан юм. 

 

Зинедин Зидан: "Энэ шийдвэр та бүхэнд хачирхалтай санагдаж байж магадгүй. Энэ баг үргэлжлүүлэн ялалт байгуулж мөн өөрчлөлт хийх хэрэгтэй. Энэ 3 жилийн дараа тэдэнд өөр өнгө аяс, ажлын өөр арга аргачлал хэрэгтэй гэж бодож байна. Энэ бол миний энэ шийдвэрийг гаргасан шалтгаан. Би энэ багт хайртай, мөн багийн ерөнхийлөгчид ч гэсэн. Тэр л надад энэ багт тоглох бас дасгалжуулах боломжийг олгосон. Би түүнд мөнхөд талархаж явах болно. Гэхдээ одоо миний хувьд ч бусад хүмүүсийн хувьд ч өөрчлөлт шинэчлэлт хийх цаг болсон." 

Перез (Реал Мадридын ерөнхийлөгч): "Өнөөдөр миний хувьд ч, фенүүд болон тоглогчдын хувьд ч ер нь энэ багт байгаа бүх хүний хувьд гунигтай өдөр байна. Би түүнийг бидэнтэй үүрд хамт байхыг хүссэн мөн үлдэхийг ч ятгаж үзсэн гэхдээ бид ойлгох ёстой энэ бол түүний гаргасан шийдвэр." 

 

Image may contain: 2 people

 

Нийтлэлч: Bilegt
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.