World Cup 2018 Russia Prediction
Рамос утасны дугаараа сольжээ.
Аваргуудын лиги 2018-06-01 22:49:52  |   2275

 

Өнгөрсөн Бямба гаригт явагдсан Аваргуудын Лигийн финалын дуулиан тасраагүй л байна. Уг тоглолтын эхний үед Серхио Рамос болон Мо Салах нар бөмбөгний төлөө тэмцэлдэж байгаад Рамос Салахын гаран дээр даран унасан. Улмаар Египет тоглогч зүүн мөрөөрөө газарт эвгүй дарж унан гэмтэл авснаар талбайг чөлөөлсөн. Түүнийг гарсны дараа баг нь 3:1-р хожигдсон юм. Тэгвэл уг үйл явдалд уурссан фанатууд Рамосын гар утасруу заналхийлсэн дуудлага болон зурвасуудыг үй олноор нь илгээснээр Испани тоглогч болон түүний гэр бүлийн гишүүд эцэст нь утасны дугаараа өөрчилсөн гэнэ. 

 

Реал Мадридын ахлагчийг шийтгүүлэхээр УЕФА-д 500,000 гаруй гарын үсэг цуглараад байгаа бол Египетын нэгэн хуульч Серхио Рамосоос 1 тэрбум еврог нэхэмжилсэн юм. Харин Мо Салахын хувьд бэртлээ эдгээхэд 3 долоо хоног шаардлагатай бөгөөд ДАШТ-ний эхний тоглолт 6 сарын 15-нд Уругвайн шигшээ багийн эсрэг хийх тоглолтыг өнжих магадлалтай байна. 

 

Sergio Ramos wrestles Mo Salah to the ground during the Champions League final

Нийтлэлч: Bilegt
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.