World Cup 2018 Russia Prediction
Тэр суут хүн юмаа
Ла Лиги 2018-06-02 10:42:51  |   1615

Аваргуудын Лигээр хет-трик хийснийхээ дараа "дахиж ийм боломж олдохгүй шүү залуусаа, баярлаад ав" гэчихээд гараад явчихлаа. Тэр хэнд хандаж юу гэж хэлэхээ мэднэ. ДА, ЕА хүн шүү дээ. Харин одоо өмнө нь хэний ч хийж чадаагүй олон амжилтын ард гарсныхаа дараа өмнө нь хэний ч гаргаж байгаагүй шийдвэрийг гаргаад хөлбөмбөгийн хамгийн агуу клубыг өөрийн хүсэлтээр орхиж байна.

"Би чамд "баяртай" гэж хэлэхгүй ээ, би чамд "түр баяртай" гэж хэлж байгаа юм шүү" гэж Флорентино Перез өөрийн эрин үеийнхээ хамгийн агуу дасгалжуулагчид сонсоно гэж бодоогүйгээ сонссоныхоо дараа хэлж байна. Роналдо харин зүгээр л "би чиний тоглогч байснаараа бахархах болно" л гэсэн. Ингээд XXI-р зууны хамгийн зартай дасгалжуулагч нарын нэг шинэ амьдралдаа гарлаа. 

Түүний нэр дээр бүгд л байна. Аваргуудын Лигт өмнө нь үзэгдэж харагдаагүй амжилтаас гадна түүний үед Реал зарлагадснаасаа илүүг олсон тохиолдол гарсан. 97 сая евро шүү. XXI-р зуун гарсаар Реал дандаа л зарснаасаа илүү их мөнгөөр худалдаж авдаг байсан. Галактикосын эрин үе тийм л зарчимтай байсныг Зизү өөрчилж чадсан. Мэдээж түүний мэдэлд шилдэг тоглогчид анхнаасаа байсан л даа. Гэхдээ түүний хийснийг хийж чаддаггүй л байсанд асуудал байна.

Тэр Реалд 2.5 жил ажиллахдаа авч болох 13 Цомоос, анхаар...9-ийг нь авчихсан. 97 өдөр тутмын нэгэнд Реалын фанатуудыг багаа ямар нэгэн Цом авахыг харж байлаа гэсэн үг. Цааш нь бичих үү яах уу, айн? Үнэхээр бичихгүй байхын аргагүй баримтууд түүхэнд үлдэж байгаа учраас бичсэн нь дээр болов уу.

Флорентино Перез өөрийн эрин үедээ 10 дасгалжуулагчийг халж байлаа. Харин түүнийг нэг ч дасгалжуулагч өөрийн хүслээр хаяж явж байсангүй. Өнөөдрийг хүртэл. Өмнө нь зартай бизнесмэн Висенте дель Боске, Карлуш Кейруш, Хосе Антонио Камачо, Мариано Гарсия Ремон, Вандерлея Лушембургу, Хуан Рамона Лопеса Каро, Мануэля Пеллегрини, Жозе Моуриньо, Карло Анчелотти болон Рафаэль Бенитес нарыг гэрээнээс нь өмнө харлж байсан. Уржигдар л сонсоогүйгээ сонссон болохоос биш.

Роналдогийн инстаграм дээрээ бичсэнийг бүтнээр нь сийрүүлэх юм бол: "Би өөрийн чинь тоглогч байснаараа үргэлж бахархах болно, маш их баярлалаа, эрхэм ээ".

Тэр хэзээ яаж явахаа мэддэг нэгэн ажээ. Зүгээр л Цом, баг чинийх байх үед аваад явах. Өөр хүний гарт очсоных нь дараа биш!

Нийтлэлч: Э.Амарсайхан
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.