World Cup 2018 Russia Prediction
Испаний хэвлэлээр сонин юу байна?
Ла Лиги 2018-06-02 11:10:30  |   1095

Мадридын хэвлэлүүд Зиданы явссан мэдээллээс түр ангижраад одоо түүний оронд ирэх хүнд анхаарлаа хандуулжээ. Фаворит нь Почеттино гэдгийг тэд ч батлаж байна. Харин Каталонийн сонинууд өчигдрийн нөхөрсөг тоглолт, тэр дундаа Франц Италийг буулган авахад Барсагийн тоглогчид гоолдсон талаар голлон бичжээ. Мөн Мадридын "газар хөдлөлт"-ийг мартсангүй.

Марка:

Тэргүүн нүүрний гарчиг: "Поччетино яаруулж байна"

Мэдээллүүд: Аргентин эр өөрөө Реалынхныг хэрэв өөрийг нь авахыг хүсч л байгаа бол ажлаа хурдлуулахыг хүссэн бололтой. Түүнийхээр ДАШТ-ий өмнө нь л шийдчих сонирхолтой. Харин Реалынхан Тоттенхэмийнхэнтэй ойлголцох гэж л удах бололтой. Дани Лёви ч амаргүйг Бейлийн шилжилт гэрчилнэ. Түүнийг амаргүй гэдгийг Почеттино ч анхааруулсан бололтой. Мөн удахгүй Реалынхан музейдээ 13 дахь Цомоо залах ажил байгаа юм байна.

АС:

Тэргүүн нүүрний гарчиг: "Почеттино хайр татах залуу юм гээч"

Мэдээллүүд: "Реал? Юу л болно уу болог...Гэхдээ Лёвий авултай шүү" гэж Барселонаас гаралтай дасгалжуулагч хэлсэн нь түүний сэтгэл наашаа байгааг илтгэнэ. Тэр бүтэхгүй бол Аллегри ч гэсэн санаатай байгаа. Тэрээр 2020 он хүртэл гэрээтэй нь асуудал болж мэднэ.

Эль Мундо:

Тэргүүн нүүрний гарчиг: "Гурван шүдтэн"

Мэдээллүүд: Барсагийн төлөө тоглодог Умтити, Дембеле нар өчигдөр Италийн хаалганд гоолдов. Мөн удахгүй ирнэ гэх Гризманн ч гоолдсон. Тэгэхэрээр Барсатай холбоотой 3 хүн гоолджээ, тэр утгаараа Францын өчигдрийн шигшээ "Гурван Өнгөтөн" биш харин "Гурван Шүдтэн" байж.

Йохим Лёв өөрөө Реалын ажлаас татгалзсан учраас одоо Реалын #1 сонголт нь Почеттино. Реал Тоттенхэмтэй ойлголцох л болждээ.

Спорт:

Тэргүүн нүрний гарчиг: "Реалынхан удирдлагаас гарсан"

Мэдээллүүд: Роналдо - цалингаа нэмүүлэхгүй бол явна гэж айлгаж байна. Бейль - гарааны эрх өгөхгүй л бол явна гэсэн. ПЛ-ээс хэд хэдэн саналтай. Почеттино - Реалруу ирмээр л байгаа, гэхдээ Тоттенхэм түүнийг шийднэ. Бензема - гоол бага учраас одоог хүртэл шүгэлдүүлэхээс залхаж байна. Навас - Зидан байхгүй болохоос түүнд дэмжлэг байхгүй. Флорентино түүнийг хэзээ ч зарж болно.

Нийтлэлч: Э.Амарсайхан
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.