World Cup 2018 Russia Prediction
Роналдо жилийн 80 саяыг хүсч байна
Ла Лиги 2018-06-02 11:27:07  |   2620

"Яагаад дэлхийн шилдэг хөлбөмбөгчин муу цалинтай байх ёстой билээ?" хэмээн Роналдогийн агент Мендеш Реалруу хандсан гэж El Confidencial мэдээлж байна. Үнэндээ ч Роналдо 2021 он хүртэл Реалаас жилийн 21 саяыг авах гэрээтэй. Гэтэл Месси тус сонины мэдээлж байгаагаар гар дээрээ 42-ыг авдаг гэнэ.

Роналдо одоо Реалаас 80 саяыг нэмэхжилж байна. Үгүй бол явна. Харин Флорентино Перез энийг яагаад ч зөвшөөрөхгүй бололтой. Нэг тоглогчийн төлөө 3 жилийн хугацаанд 240 орчим саяыг өгөх нь. Энэ бараг л боломжгүй. Роналдогийн "Реалд сайхан байлаа, удахгүй ирээдүйнхээ талаар хэлнэ" гэсний хариуг Флорентино аль хэдийнэ барьчихсан. "Реал хамгийн чухал нь болохоос тоглогч биш". 

Роналдо Реалаас явах 2 шалтгаан бий. Эхнийх нь цалингийн хэмжээ. 2 дахь нь татварын асуудал. Сүүлийн 3 жил түүнийг мөшгиж байгаа энэ асуудалд Роналдо хэзээ ч Реалын дэмжлэгийг Месси Барсагаас авдаг шиг авч байгаагүй гэж гомдолдог гэнэ. Энэ шүүхийн ажил бараг л Роналдогоос 15-20 саяыг авч байж салах нь бараг л тодорхой болсон.

Нийтлэлч: Э.Амарсайхан
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.