World Cup 2018 Russia Prediction
Абрамович визний хүсэлтээ зогсоолоо
Премьер лиги 2018-06-02 11:30:25  |   2293

3-р сард түүнийг анх Их Британийн визээ сунгуулах гэхэд өгөөгүй билээ. Энэ асуудал одоог хүртэл сунжирсаар байгаад бухимдсан Абрамович сүүлд Израйлийн иргэншил авсан. Их Британийн хуулиар Израйлийн иргэн нутагт нь 6 сарын хугацаанд визгүй аж төрж болдог.

Үүнтэй холбогдуулан эрхэм Роман Их Британиас гуйсан визний сунгалтын хүсэлтээ буцаажээ. 2003 онд Челсийг 160 саяар авсан гэх Абрамович одоо хайртай багаа яах бол хэмээн Их Британийн хэвлэлээр бичиж байна. Хэрэв зарахыг хүсвэл 1.2 тэрбум евро буюу гаргасан мөнгөө эргүүлж авах хэмжээнд ядаж зарах гэнэ. 

Нийтлэлч: Э.Амарсайхан
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.