World Cup 2018 Russia Prediction
Хөлбөмбөгийн шар мэдээ #4
Солилцоо наймаа 2018-06-03 21:32:11  |   2032
  •  Одоогоор зах зээлд эрэлт ихтэй байгаа Ромагийн хаалагч Алиссон Реал Мадрид руу шилжиж магадгүй гэнэ. Бразилын шигшээгийн хаалгачийг Ливерпүүл клуб их сонирхож байсан ч түүний зүрх сэтгэл Европын аваргуудтай нэгдэх хүсэлтэй байгаа аж. (Marca)
  • Маурисио Почеттиног нэгтгэх хүсэл нь нэгэнт бүтэлгүйтсэн Реал Мадридчууд өөрсдийн хуучин тоглогч домогт Рауль Гонзалесыг сонирхоод эхэлсэн гэнэ. Раулийн хувьд УЕФА-н дасгалжуулагч А болон Б зэрэгтэй билээ. (AS)
  • Мөн зарим хэвлэлүүд Зиданыг орлох дараагийн хүнээр Маурицио Сарриг нэрлэж байна. Италийн мэргэжилтэний хувьд сүүлд Челситэй холбогдоод байсан ч Реал Мадридад нэгдэх магадлал 70%-тай гэнэ. (Cadena Cope)
  • Атлетико Мадридчууд Монакогийн хагас хамгаалагч Томас Лемарыг авахаар ярилцаж эхэлжээ. Рохи Бланкосчуудын хувьд довтлогч Антуан Грийзманнаа алдах аюултай байгаа юм. Харин Франц залууг сүүлд Арсенал болон Ливерпүүл багууд сонирхож байсан бөгөөд Атлетичууд түүний төлөө 80 сая фунт зарлагдах талаар ч яригдаж байна. (AS)
  • Роберт Левандовский Ювегийн наймааны төлөвлөгөөнд ороод иржээ. Италийн аваргууд Гонзало Игуйанаа зараад оронд нь түүнийг авахаар судалж байгаа аж. Польш довтлогчийн хувьд шинэ орчинг хүсч буйгаа илэрхийлээд байсан бөгөөд Челситэй ч нэр холбоод байгаа юм. (Corriere dello Sport)
  • Барселонагийн таргет А.Грийзманн ДАШТ эхлэхээс өмнө ирээдүйгээ шийдэхээ баталсан байна. (L'Equipe)
  • Европа Лигийн дэд байр Марсель клуб Ниццагаас чөлөөт агент болж буй Итали довтлогч Марко Балотеллиг сонирхож байгаа гэнэ. 27 настай довтлогчийн хувьд Ниццад 2 улиралыг өнгөрүүлсэн бөгөөд энэ улиралд 38 тоглолтод 26 гоолыг оруулсан юм. (France Football)
  • Байернчууд Левагийнхаа орны довтлогчоор Лайпцихын Тимо Вернерийг ажиглаж байгаа гэнэ. Харин Лайпцих 22 настай довтлогчоо 100 сая паундаар үнэлээд байгаа юм. (Bild)
Нийтлэлч: Bilegt
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.