World Cup 2018 Russia Prediction
Садио Мане Мадридтай тохиролцожээ.
Солилцоо наймаа 2018-06-05 16:30:25  |   2679

 

Ливерпүүлийн довтлогч Садио Мане Испанийн Эзэн Хааны Реал Мадрид багтай нэгдэхийг зөвшөөрсөн байна. 26 настай Сенегал тоглогч өнгөрсөн улиралд Улаануудын хамтаар бүх тэмцээнд 20 гоол оруулсан бөгөөд Аваргуудын Лигийн финалд Реал Мадридын хаалганд гоол хийсэн юм. 

 

France Football сэтгүүлийн мэдээлснээр Мане Лос Бланкосчуудын энэ зуны анхны наймаа болох ба Испанийн тал Манегийн төлөөлөгчтэй тохиролцоонд хүрсэн бөгөөд одоо Ливерпүүлтэй үнийн тал дээр тохиролцох үлдсэн гэнэ. Одоогоор уг наймаа яг ямар хэмжээний үнээр хийгдэх нь тодорхойгүй байгаа ч Юрген Клопп довтлогчоо 100 сая паундаар үнэлээд байгаа аж. 

 

Реал Мадридын хувьд Манегаас гадна Давид Де Хеа, Харри Кейн болон Эден Азар нарыг "онилоод" байгаа мэдээлэл гарсан. Харин тэд Гарет Бейлээ энэ зун явуулж Мане түүнийг орлож магадгүй болоод байна. 

Mane reportedly agreed to join Real before Zinedine Zidane resigned from his duties

Нийтлэлч: Bilegt
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.