World Cup 2018 Russia Prediction
Арсеналын энэ зуны анхны наймаа
Премьер лиги 2018-06-06 13:03:51  |   833

Лондонгийн их буучдын овоо харааг ирэх улирлаас чиглүүлэх болсон Унай Эмэри энэ зуны анхны наймаагаа хийлээ. Өдгөө 34 настай Швейцарь хамгаалагч Стефан Лихтштайнер урьд нь Лилль, Лацио, Ювентус багуудад тоглож байгаад карьерынхаа төгсгөл хэсэгт Арсеналд ийнхүү чөлөөт агентын хувиар үнэгүй ирж байгаа юм. Тэрээр Эктор Бельеринтэй гарааны төлөө өрсөлдөнө.Швейцарь хамгаалагч карьерынхаа оргил үеийг Ювентуст 7 жилийг өнгөрүүлэхдээ 257 тоглолтонд оролцож нийт 14 цом хүртжээ. Англи дахь замналд нь амжилт хүсье! 

 

Нийтлэлч: АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.