World Cup 2018 Russia Prediction
Челси Арсенал багууд Яспер Силлессеныг ажиглаж байна.
Премьер лиги 2018-06-06 15:26:41  |   675

Лондонгийн клубүүд шинэ хаалгачийн эрэлд гарчээ. Челси клуб Тибо Куртуаг суллах гэж байгаа бөгөөд хөршүүд нь мөн адил чирэгдэлгүй Петр Чехийг солихыг хүсч байна. Энэ зуны топ наймаануудын нэг болох нь ойлгомжтой болоод байгаа Бразил хаалгач Алиссон Реал Мадрид эсвэл Ливерпүүлрүү одно. Тиймээс Лондончууд Барселонагаас Силлессенийг тоочиглоод байна.

Нидерландийн шигшээ багийн гол хаалгачийг тоглолтын дадлага туршлагагүй, Тер Штегений ар талд тогтмол сууж байгааг Испанийн хэвлэлүүд бичих болсон. Аяакст байхдаа ур чадвараа харуулан Каталонд ирсэн ч хоёрдугаар сонголт болчихоод байгаа түүнд Челси, Арсенал клубууд боломж өгч чадна гэж үзэж байгаа тул энэ наймаа бүтэх магадлал өндөр юм.

"Барселона" хаалгачийг суллаж болох худалдан авалтын хэмжээ 60 сая евро (ойролцоогоор 52 сая паунд).

Нийтлэлч: АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.