World Cup 2018 Russia Prediction
Моуриньо ДАШТ-ий шөвгийн 16-г нэрлэлээ
ДАШТ 2018-06-07 09:52:52  |   1412

Португаль мэргэжилтэн энэ ДАШТ-ээр Оросын RT сувагт мэргэжилтэн хөтлөгчөөр ажиллана. Ингээд тэрээр энэ ДАШТ-ий гол фаворитийг нэрлээгүй ч хэсгээс хэн нь гарахыг хэллээ.

Онцгой нэгний үзэж байгаагаар Сенегалын шигшээ энэ ДА-гаар цахиур хагалах юм байна. Мөн Франц, Дани, Перутэй нэг хэсэгт орсон Австралийг хол явна гэж оношилжээ. МЮ-ын менежерийн бодлоор дараах шигшээ багууд хэсгээ тэргүүлж улмаар шөвгийн 16-д ингэж таарах юм гэнэ.

Англи - Польш

Уругвай - Португаль

Франц - Нигери

Бразил - Мексик

Испани - ОХУ

Аргентин - Австраль

Герман - Швейцарь

Бельги - Сенегал

Нийтлэлч: Э.Амарсайхан
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.