World Cup 2018 Russia Prediction
Хьеррогийн нэр гарч ирлээ
Ла Лиги 2018-06-07 10:00:24  |   347

Зинедин Зиданы гэнтийн шийдвэр Реалыг шуурхайлан шинэ дасгалжуулагч хайхад хүргэсэн. Аваргуудын Лигийн сүүлийн 3 жилийн аварга багийг дасгалжуулах хүн олоход амархан мэт санагдаж байсан ч одоо асуудал бага багаар халуун болж ирлээ. Яагаад гэвэл Эзэн Хааны Багт Массимо Аллегри, Юрген Клопп, Йохим Лёв зэрэг алдартнууд татгалзсан хариу өгөөд байгаа билээ.

Реал шинэ удирдагчаа хайсаар байна. Харин өчигдрөөс нэг шинэ нэр дэвшигч орж ирсэн нь Хьерро юм. Фернандо Хьерро 1989-2003 оны хооронд Реалд тоглож байсан бөгөөд Аваргуудын Лигийн 3 удаагийн аварга, нэр төртэй ахлагч байлаа. Зиданы үед тэрээр 2-р дасгалжуулагчийн үүргийг гүйцэтгэж байгаад одоо ийнхүү ахлах дасгалжуулагчид нэр нь дэвшээд байна.

Энэ хооронд Испаничууд Зиданы гэнэт явах болсон талаар бичсээр байна. Түүнийг Флорентино Перезтэй шилжилт наймаан дээр санал зөрөлдсөний эцэст явахаар болсон гэж байгаа. Тухайлбал Челсигээс Эдэн Азарыг Зидан сонирхож байсан бол Перез энэ сонголтыг нь тоогоогүй. Мөн Перезийн эртнээс санаархаад байгаа Де Хеад Зидан нааштай хандалгүй Навасыгаа илүүд үзэж байгаа нь эрхэмүүдийн хооронд зөрчилдөх улмаар Зизү явах шалтгаан нь болсон гэж байгаа.

Нийтлэлч: Э.Амарсайхан
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.