World Cup 2018 Russia Prediction
"7:1"-ийн тоглолтын хаалганы тор дуудлага худалдаанд
ДАШТ 2018-06-07 10:14:29  |   767

4 жилийн өмнөх ДАШТ-ий дурсамжит тоглолтыг санахгүй хүн ховор. Ялангуяа Бразилчуудын хувьд тэр тоглолт насан туршид нь хамт байхаар болсон. Тэгвэл Бразилийн хаалганд Германы машины 7 бөмбөгийг тээсэн тэс хаалганы торыг дуулага худалдаанд оруулах гэж байна.

Тус хаалганы тор 8150 нүхтэй багаад нүх болгоныг нь 71 еврогоос эхлүүлэх юм байна. Зохион байгуулагчид үнийг 500.000 еврод хүргэх санаатай байгаагаа хэлжээ.

Сануулахад 2014 оны 7 сарын 8-нд Хоризонтэд болсон тоглолт 7:1-ийн харьцаатай Германы шигшээ багийн ялгуусан ялалтаар өндөрлөсөн билээ. Дэлхийн 5 удаагийн аваргуудын хувьд түүхэндээ амсаагүй шившигийг тэр өдөр авсан гэдэг.

Нийтлэлч: Э.Амарсайхан
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.