World Cup 2018 Russia Prediction
Де Брёйне: Тоглохгүй байгаа хүн шалтаг хайдаг
Премьер лиги 2018-06-07 10:22:33  |   1213

Ситигийн хагас хамгаалагч дасгалжуулагч Гуардиолагийнхаа талд орж Яаяа Турегийн Пепийн талаар "арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч учраас тоглуулаагүй" гэсний эсрэг яриа өглөө.

- Туре яагаад тийм юм ярьсныг би ойлгохгүй байна. Бид клубийнхээ түүхэнд хамгийн амжилттай жилийг үдлээ. Талбай дээр маш олон өнгөт арьт тоглогчид тоглосон болохоор Пепийг тэгж буруутгасан нь оноогүй шүүмжлэл. Дасгалжуулагч болон тоглогчдын хооронд тэр тал дээр асуудал гарч байсныг би хэзээ ч хараагүй. Нөгөөтэйгүүр тоглогч талбай дээр гарч чадахгүй байгаа тохиолдолд ямагт өө хайдаг шүү дээ. Бид маш сайн тоглосон нь тоглох ёстой тоглогчид тоглосонтой л холбоотой гэж бодож байна. Магадгүй Яаяа хангалттай формтой байгаагүйгээс түүнийг дасгалжуулагч сэлгээнд суулгасан байх. Гол нь үр дүн гарсан учраас дасгалжуулагчийн шийдвэр зөв байсан байх аа.

Нийтлэлч: Э.Амарсайхан
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.