World Cup 2018 Russia Prediction
"Тоттенхэм" Энтони Марсиалтай гарын үсэг зурах хүсэлтэй байна
Премьер лиги 2018-06-07 13:11:46  |   301

Дасгалжуулагч Почеттино энэ зун 100 сая фунт зуны наймаандаа зарцуулах эрхийг клубуудын удирдлагуудаас хүлээн авсан. Лондонд ирэх магадлалтай тамирчдын тэргүүн эгнээнд Энтони Марсиал тодорч байгаа юм. 

Тэрээр Манчестер Юнайтедэд тогтмол гараанд гарч чадахгүй байгаагаас Францын шигшээ багтайгаа хамт ОХУ-ыг зорьж чадаагүй юм. Нөөц багийн шилдэг тамирчдын  тэргүүн эгнээнд түүний нэр яваа. 

Боломжыг ашиглахыг хүссэн Почеттино Марсиалыг багтаа авчирч чадвал дэлхийн шилдэг болгож чадна гэдэгтээ итгэлтэй байна. Тиймээс ч энэ наймааг биелэлээ олохын тулд Манчестерын саналыг сонсохыг хүсч байгаа юм. Моуриньо өөрөө Марсиалыг явуулах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн ч Тоттенхэмийн Белги хамгаалагч Тоби Алдервейрелдыг хэрвээ энэ наймаанд оролцуулах болвол буулт хийх магадлалтай өндөр юм.
 

Нийтлэлч: АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.