World Cup 2018 Russia Prediction
Мэсси Барсэлонад Гризманыг харахыг хүсэж байна
ДАШТ 2018-06-07 15:20:53  |   349

Барсэлона клуб Атлэтико Мадридын шилдэг довтлогч Антуан Гризманыг авах яриа маш удаан хугацаанд яригдаж байгаа билээ. Харин тэднийг энэ зуны наймааны цонхоор Франц эрийг авах магадлал тун өндөр гэж яригдаж байгаа. Тэгвэл шилдэг тоглогч Л.Мэсси түүнийг ирэх улиралд Камп Ноуд харах хүсэлтэй буйгаа хэллээ.

 

“Би үргэлж хэлдэг, шилдэг тоглогчидтой хамт тоглох маш хялбар байдаг. Гризман бол маш чадварлаг тоглогч. Түүний хувьд карьерынхаа өндөрлөг дээр явж байна” хэмээн Mundo Deportivo-д ярьжээ.

 

Үргэлжлүүлэн: “Гризманыг ирэх, ирэхгүй нь дасгалжуулагчаас л шалтгаална. Дасгалжуулагч түүнийг багийн систем болон тоглогчидтой хэрхэн уусах боломжтойг харах хэдий ч бид түүнтэй сайн гар нийлэх байх. Түүний ирэх нь 100% тодорхой болоогүй ч гэсэн чадварлаг тоглогчид байхад, бид улам сайжирна” гэв.

Мэссигийн хувьд одоо бүх анхаарал ДАШТ руу чиглэсэн байгаа бөгөөд 1986 оноос хойшхи анхны алтан дагинийг Аргентинд авчирахаар хүчээ үзнэ.

Нийтлэлч: Б.Билгүүн
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.