World Cup 2018 Russia Prediction
Фирмино: Рамос бол ТЭНЭГ!
ДАШТ 2018-06-07 15:54:06  |   1517

Аваргуудын финалаас хойш 10 гаруй хоног хэдийн өнгөрөөд байгаа ч “нийтийн дайсан” болсон С.Рамосыг тойрсон хов жив дуусахгүй нь ээ. Саяхан хаалгач Л.Кариусыг тоглолтын явцад Рамост тохойдуулснаас болж толгой нь хөдөлж улмаар тус гоолуудыг алдсан гэсэн тестийн хариуг Массачусетсын төв эмнэлэг мэдэгдсэн. Энэ мэдээний дараа Рамос “Өөр юу гэмээр байна. Нэртэйгээр нь миний хөлс Фирмино дээр дусаад ханиад хүрчихлээ гэх нь дутаж байна уу” гэсэн ёжилсон хариултыг өгсөн.

 

Тэгвэл түүний хариуд Фирмино: “Би олон зүйл яримааргүй байна. Мэдээж тэр аварга хүн учраас өөрийн юу бодсоноо хэлэх эрхтэй. Харин сүүлд хэлсэн үг нь намайг түүнийг ‘тэнэг’ гэж бодоход хүргэлээ. Гэхдээ зүгээрээ” гэсэн хариултыг шигшээ багийнхаа бэлтгэл базааж буй Лондон дахь хэвлэлийн хурлаар хэлжээ.

 

Кариусын гаргасан алдаанаас болж Ливэрпүүлийг шинэ хаалгач хайж байгаа, тэр дундаа Рома клубын Бразил хаалгач Алисоныг ихэд сонирхож байгаа мэдээллүүд гарсаар байна.

Үүний талаар Фирмино хэлэхдээ: “Заримдаа би түүнтэй ‘чи Ливэрпүүлд хүрээд ирээ’ гэж хошигнож ярьдаг. Түүний агентээс мөн их зүйл шалтгаалах байх. Гэхдээ түүнийг Ливэрпүүлд харах тийм ч муу бол биш шүү

 

Нийтлэлч: Б.Билгүүн
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.