World Cup 2018 Russia Prediction
Д.Алаба: Би Байернд үлдэнэ !
Бундислиги 2018-06-07 16:21:31  |   281

26 настай Германы Байерн Мюнхэн клубын хамгаалагч Давид Алабаг энэ зун Реал Мадрид сонирхож байгаа тухай шар мэдээ гарсан. Үүний талаар агент буюу түүний аав нь хүртэл хэлсэн. Мөн өрсөлдөгч Барсэлона хүртэл Алабаг авах хүслээ тээсээр л яваа. Тэгвэл Байерны 1-р багт 2010 онд дебют тоглолтоо хийснээс хойш нийт 7 Бундеслигийн цом хүртсэн тэрээр ирэх улиралд өөр тийшээ явах бодолгүй байна.

 

“Би Байернд үлдэнэ. Надад энд 2021 он хүртэл тоглох гэрээ бий. Мюнхэнд бүх юм сайхан байгаа учраас үүний талаар олон зүйл яримааргүй байна” гэсэн хариултыг Bild-д өгчээ.

 

Германы багийн хувьд хагас шигшээд Реал Мадридад нийлбэр дүнгээр 4:3-н харьцаатай хожигдсоноор сүүлийн 5 жил Европын цом өргөсөнгүй.

Үргэлжлүүлэн: “Энэ тэмцээнд дараа дараагийн жилүүдэд маш хол явах боломжтой хүчтэй бүрэлдэхүүн бидэнд бий ” гэлээ.

 

Австрийн шигшээ багийн хувьд ДАШТ-н урьдчилсан шатанд хэсэгтээ 4-т орсноор ОХУ-г зорих боломжгүй болсон. Алаба шигшээ багийнхаа хамтаар энэ ням гарагт Бразилын шигшээтэй нөхөрсөг тоглолт хийнэ.

Нийтлэлч: Б.Билгүүн
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.