World Cup 2018 Russia Prediction
Жони Эванс Лэйстэр Ситигийн тоглогч боллоо
Премьер лиги 2018-06-08 18:07:13  |   245

Туршлагатай хамгаалагч Ж.Эвансийг энэ оны эхээр Английн Арсенал болон Манчэстэр Сити клубууд авахаар сонирхож байгаа гэсэн мэдээллүүд гарж байсан. Гэхдээ Уэст Бром түүнийг улирал дуустал хадгалж үлдэж чадсан ч энэ зун Лэйстэр Сити руу явууллаа. Үнэгнүүд Эвансыг 3.5 сая фунтээр худалдан авч улмаар 3 жилийн гэрээ үзэглэжээ.

 

“Жонни бол Премьер лигийн арвин туршлагатай тоглогч. Түүнийг эгнээндээ нэгтгэнэ гэдэг бол бидэнд маш гайхалтай мэдээ. Тэр юу хийхээ мэддэг ялагч бас удирдагч нэгэн” хэмээн Лэйстэрийн босс Клод Пюэл хэлжээ.

 

Эвансийн хувьд ийнхүү Лэйстэр Ситигийн энэ зуны хоёр дахь наймаа болж байгаа бөгөөд түүний өмнө Рикардо Перейра Портогоос ирээд байсан билээ.   

Нийтлэлч: Б.Билгүүн
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.