World Cup 2018 Russia Prediction
Ливерпүүлийн саналаас Атлетико Мадрид татгалзав.
Солилцоо наймаа 2018-06-09 14:01:07  |   390

Аваргуудын лигийн финал хүртэл явсан Английн Ливерпүүл хамгийн түрүүнд хаалгачийн эрэлд гарчихаад байгаа. Тэгвэл тэд дэлхийн шилдэг хаалгачидруу саналаа хүргүүлсээр байна. Атлетико Мадридын Облакийн төлөө гар сунгасан ч бүтэлгүйтэв. Мадридын баг хаалгачаа 80 сая фунт стерлингээс бага үнээр Мерсисайдын багт зарахгүй гэж мэдэгдэв.

Ливерпүүлийн нэгдүгээр сонголт нь Ромагийн Алиссон байгаа. Үнэ нь 60 сая паунд. Гэвч ДАШТ-дээ анхаарлаа хандуулаад байгаа тул одоогоор ямар нэгэн багтай гэрээ хийх тал дээр тоглогч, агент харзнасан байдалтай байна. Алиссоний Ливерпүүлд ирэх магадлалаас илүүтэйгээр Реал Мадридад очих магадлал өндөр гэж "Daily Mail" үзэж байна.

Нийтлэлч: АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.