World Cup 2018 Russia Prediction
Атлетик Билбао Андер Херрераг эргүүлэн авахыг хүсч байна.
Премьер лиги 2018-06-10 13:50:05  |   205

Атлетик Билбао Манчестер Юнайтедаас хуучин тоглогчоо эргүүлэн авахыг хүсч байна. Андер
Хэррера Манчестер Юнайтедтай хийсэн гэрээ энэ зун дууссан ч Англид үлдэж дахин нэг жилээр сунгаж үргэлжлүүлэн тоглох сонголтыг хийсэн.

Өнгөрсөн улиралд Херрерагийн хувьд тийм ч сайн улирал байгаагүй. Энэ нь Атлетикийн хувьд найдвар төрүүлэх шалтгаан болж. Тиймээс Испанчууд хуучин хагас хамгаалагчдаа өндөр цалин амлаж чадах бөгөөд Херрера багийнхаа хамгийн өндөр цалинтай тоглогч болох боломжтойг Испанийн AS мэдэгдлээ.

Нийтлэлч: АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.