World Cup 2018 Russia Prediction
Манчестер Юнайтедын бай Талиска Хятадыг зорилоо
Солилцоо наймаа 2018-06-10 14:13:25  |   253

Манчестер Юнайтедын энэ зуны топ наймаануудын нэг байсан Бразил довтлогч Андерсон Талиска Хятадын Супер Лигийг зорилоо. Гуанжоу Эвергранд клуб 6 сарын зээлээр Португалийн Бенфикагаас Андерсон Талискаг авч байгаа юм. Өнгөрсөн улирал Туркийн "Супер Лиг"-т зээлээр тоглож Бешикташын хамтаар гайхалтай амжилттай тоглосон тэрээр Манчестер Юнайтед болон бусад багуудын анхаарлын төвд орсон.

Өдгөө 24 настай Талиска 2014 онд Бразилийн Бахиа клубээс Португалийн Бенфикад нэгдэж байсан юм. 2014-2016 оны улирал 52 тоглолтонд оролцож 12 гоол оруулжээ. 2014 онд шигшээдээ дуудагдаж анхны тоглолтыг хийж байв. 

2016-2018 улирал Бешикташт өөрийгөө бүрэн дүүрэн харуулж чадсан тэрээр ийнхүү 6 сарын хугацаатай БНХАУ-ыг зорихоор боллоо. Тэрээр 2018 оны ДАШТ-ны Бразил улсын шигтээ багийн бүрэлдэхүүнд багтаж чадаагүй.

Нийтлэлч: АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.