World Cup 2018 Russia Prediction
Пирло: Марадона Мэссигээс илүү
ДАШТ 2018-06-12 12:21:12  |   538

Италийн шигшээ багийн домогт тоглогч Андре Пирло Goal.com-д өгсөн ярилцлагандаа Л.Мэссиг дэлхийн аварга болоогүй цагт шигшээ багийнхаа бүх цаг үеийн шилдэг байж чадахгүй гэв. Аргентин улсын шилдэг хөлбөмбөгчин Мэсси юу, Марадона юу гэсэн маргаан үргэлж фанатуудын дунд байдаг. Марадона өөрийнхөө анхны буюу шигшээ багийнхаа сүүлчийн алтан дагиныг 1986 онд хүртэж байсан ба гагцхүү Мэсси ДАШТ-нд түрүүлсэн цагт түүний дээр гарна гэж Пирло өгүүлжээ.

 

“Мэсси төдийгүй Аргентинийн шигшээ багийн хувьд 2018 оны ДАШТ-нд түрүүлэх нь маш чухал. Мэссиг үргэлж Марадонатай харьцуулдаг ч гэсэн дэлхийн аварга болоогүй цагт хамгийн шилдэг нь байж чадахгүй” гэжээ.

 

Үргэлжлүүлэн: “Аргентинд маш олон сайн тоглогчид бий ч тэд топ түвшний тоглолтоо үзүүлэх хэрэгтэй. Хэдий Испанид гутамшигтайгаар хожигдсон ч тэд тоглолтоо сайжруулж, зөв үед зөв тоглогчоо ашиглаж чадвал энэ тэмцээнд өндөр амжилт үзүүлнэ гэж бодож байна.”

 

Аргентин 3-р сарын сүүлээр Испанитай нөхөрсөг тоглолт хийж 6:1-н харьцаатай хожигдсон. Үүний дараа Никарагуа болон Израйлтай хийх нөхөрсөг тоглолтууд цуцлагдсан. Улмаар чансаа доогуур Гайтигийн шигшээтэй ганцхан тоглолт хийхдээ 4:0-р хожсон.

 

Пирлогийн хувьд энэ удаа Бразилыг түрүүлэх магадлалтай гэж үзэж байгаа бол Английн шигшээ довтлогч Х.Кэйнийн тоглолтыг онцлон үзнэ гэжээ.

Нийтлэлч: Б.Билгүүн
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.