World Cup 2018 Russia Prediction
ДАШТ эхлэхээс нэг хоногийн өмнө Испани дасгалжуулагчгүй болох уу?!
ДАШТ 2018-06-13 14:54:49  |   486

Марка сонин өнөөдөр Испанид жинхэнэ тэсрэлт болсон мэдээллийг тавьлаа. Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Хулен Лопетеги үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болсон гэж байна. Шалтгаан нь тэрээр ДАШТ эхлэх дөхсөн энэ өдрүүдэд Реал Мадридтай тохиролцоо хийсэн байгаа гэнэ.

Мягмар гаригийн орой Лопетеги Реалын Ерөнхийлөгч Перезтэй тохироогоо хийсэн талаар мэлээлэл сайтай Марка "олж" мэджээ. 51-тэй дасгалжуулагчийн хувьд энэ нь маш ёсзүйгүй алдаа гэж Испанийн 64.000 иргэний дотор явуулсан санал асуулгаар гарчээ. 52% нь түүнийг хүнд байдалд байгаа, ДАШТ-ийг дуусгах хэрэгтэй гэсэн бол бүр 48% нь шууд ажлаас нь хал гэжээ.

ДАШТ-ий гол фаворитуудын нэг Испанийн шигшээ ийм чухал үед ийм байдалд орсон нь шууд Испанийн ХБХ-ны Ерөнхийлөгчийн уур хилэнтэй холбоотой. Нууц уулзалт тохирооны талаар мэдсэн даруйдаа Луис Рубиалес онгоц захиалж Испанийн шигшээ байрлаж байгаа Краснодар хотод ирсэн. Тэрээр Техникийн Захирал Фернандо Хьерротой ирсэн. Эль Паис сонины бичиж байгаагаар Рубиалесийн уур хилэн маш их байсан бөгөөд түүнийг Холбооны зарим нэг захиралууд тайвшруулах гэж оролдсон гэж байна. Гэсэн ч Ерөнхийлөгч дасгалжуулагчаа шууд халахаа мэдэгдсэн. УЛмаар Хьерро Испанийн шигшээг ахлах байх гэнэ.   

Нийтлэлч: Э.Амарсайхан
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.