World Cup 2018 Russia Prediction
2026 оны ДАШТ-ий эзэн орон өнөөдөр тодорно
ДАШТ 2018-06-13 15:07:39  |   465

Өнөөдөр ДАШТ эхлэхээс нэг өдрийн өмнө ФИФА 2026 Оны ДАШТ-ийг зохион байгуулах орны нэрийг тодруулна. Эрхийн төлөө Африк Тивээс Морокко болон Хойд Америк Тивийн гурвал - АНУ, Канад, Мексиктэй өрсөлдөж байгаа.

Фаворит нь мэдээж Америкийн Холбоотнууд. Гэхдээ Мороккод боломж бага гэж ойлгож болохгүй юм. Дээрээс нь Африкийн төлөөлөл хуулийн маргааныг үүсгээд байгаа. Хэрэв цөөн Холбоод саналаа өгөх юм бол Мороккод боломж бий. Гуам, Самоа зэрэг 4 Холбоодын хувьд Америкаас хараат бөгөөд иргэд нь Америкийн паспорттой. Тийм учраас ФИФА-гийн дүрмийн дагуу эдгээр улсууд саналаа өгөх эрхгүй гэж Морокко үзэж байна. Гэсэн ч ФИФА энийг авч хэлэлцсэнгүй. Тэгвэл Морокко санал асуулга эхлэхээс өмнө энэ асуудлыг тэдний талд шийдэхгүй бол давж заалдана гэдгээ мэдэгдээд байна.

Мөн өнөөдөр аль ч нэр дэвшигч өөрт хангалттай санал авч чадахгүй байх нөхцөл үүсч болно. Тэгсэн тохиолдолд ФИФА дараачийн өрсөлдөөнийг зарлана. Ингэхдээ Морокко, АНУ, Месик, Канадгүйгээр. Тэгвэл Хятадууд хамгийн том нэр дэвшигч болох юм. Энэ боломжыг ч харсан БНХАУ-ын ХБХ дараачийн боломжит алхамуудаа төлөвлөөд эхэлсэн гэнэ.

Яг одоогоор Мороккочууд Европын орнуудын саналын төлөө өрсөлдөж байна. Африкийн дэмжлэг бий ч энэ нь хангалтгүй. Тэгэхээр анх удаа 3 оронд нэгэн зэрэг ДАШТ болох нь ойрхон ирлээ. 

 

Нийтлэлч: Э.Амарсайхан
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.