World Cup 2018 Russia Prediction
Буффон ПСЖ-д ирэх үү?
Сери-А 2018-05-18 18:07:00  |   1068

Өчигдөрхөн Ювентусын төлөө ирэх бямба гаригт сүүлчийн удаа тоглохоо зарласан Буффоны хувьд их спортоосоо тэр чигтээ явахгүй бололтой. Өөрөө ойрын 14 хоногтоо багтаад хариугаа хэлнэ гэсэн. 40 настай түүнийг одоо ПСЖ-д 2 жил тоглох санал авсан талаар Италийн хэвлэлүүд бичиж байна. Парисчууд түүнд жилийн 7 сая еврогийн цалин санал болгосон бололтой. Буффон 2001 онд Пармагаас Ювентусруу 53 сая ам.доллараар ирж байсан бол Бианки Нерритэй 9 удаа Скудетто буюу Лигийнхээ аваргаар шалгарч тус бүр 5 удаа Цом болон Супер Цомдоо түрүүлсэн байдаг. Францын багаас гадна Ливерпүүлээс бас санал ирсэн ч гэж бичиж байна.

Нийтлэлч: Э.Амарсайхан
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.