World Cup 2018 Russia Prediction
Буффоны ил захидал фанатуудыг уйлуулав
Сери-А 2018-05-19 14:55:32  |   2078

40 настай Жанлуижи Буффон өнгөрсөн пүрэв гаригт Ювентусын төлөө сүүлчийн удаа тоглох гэж байгаагаа зарласан билээ. 2001 оноос хойш Ювентусын төлөө тасралтгүй 17 жил тоглохдоо Италийн СериеА-д 9 удаа түрүүлж Цом болон Супер Цомдоо нийт 9 удаа Цомд хүрсэн байдаг. Ингээд Италийн алдарт багаас явах болсоныхоо дараа фанатууддаа хандан ил захидал бичив.
"6111 тоглолт, 6111 цэвэр таашаалын өдрүүд. Баяр хөөр, нулимас, ялагдал ба ялалтууд.
Та бүхэндээ баярлалаа. Ювегийн өмсгөлтэй тоглох бүрийд намайг онцгой болгож байсан та нартаа баярлалаа. Энэ өмсгөл миний 2 дахь арьс болсон юм. Би энэ арьсаа нөмрөхдөө бахархдаг бас хүндэлдэг. Би энэ арьсаа ямарч үнээр хамаагүй өмгөөлөхдөө дандаа бахархалтай ханддаг байсан. Энэ бол миний нэг хэсэг байсан юм. Маргааш энэ аялал дуусах гэж байна. Бидний хамтдаа бичилцсэн ном маань дуусах гэж байна. Сэтгэл хөдлөл маш их байна, энэ намайг эзэмдэж байна. Дараа нь шинэ аялал эхэлнэ, үүнээс зугтаах газаргүй. Би шинэ номоо эхлүүлэх ёстой. Гэхдээ би дараа дараачийнхаа номон дээр ч Ювентусын талаар ямагт хамгийн сайн сайхныг бичих болно. Энэ дуусахгүй. Яагаад гэвэл ийм л бахархалыг энэ баг төрүүлдэг юм. ДНК нь тийм юм. Энэ бол гайхамшигтайн зэрэгцээ дахин давтагдашгүй. Ювентус бол миний гэр бүл. Би түүнийгээ миний гэр гэж хэлэх тоолондоо ямагт талархаж бахархаж явна. Яагаад гэвэл Юве бол бүгд. Би түүнд зориулснаас хамаагүй илүү юм. Би шинэ номондоо орох гэж байна. Надад амьдралаас өгч байгаа энэ боломжыг би өөр нүдээр харж байна. Шинэ зам болгон хэцүү байдаг. Яагаад гэвэл би энд ялалт ялагдлын амтыг амссан. Одоо шинэ замын эхэнд ирлээ. Тийм учраас хэцүү.
Би цэнгэлдэхрүү дугуйгаар ирсэн. Яг анх ирэхдээ тэгж байсан шигээ. Би тэр үед залуу байж. Би маргааш ч гэсэн тэгнэ. Би хором бүрийг эргэн дурсмаар байна, хором бүрээс би хагацлын гунигийг ялалтын амтыг мэдэрмээр байна. Намайг битгий орхиосой гэж хүсч байна. Яагаад гэвэл би энэ газрыг миний гэр гэж хэлдэг учраас. Би багийнхаа бүх нөхдөд баярлалаа гэж хэлмээр байна. Тэд үргэлж миний ахан дүүс байх болно. Насан туршдаа чиний Жианлуижи Буффон"

Нийтлэлч: Э.Амарсайхан
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.