World Cup 2018 Russia Prediction
Аварга загас эргэн ирлээ
Премьер лиги 2018-05-19 15:27:27  |   571

СериеБ-гийн сүүлчийн тойрогт Парма Специаг 2:0-ээр хожсоноор ирэх жилээс СериеА-д дэвшин тоглохоор боллоо. Парма 2015 онд дампуурлаа зарлаж улмаар 4-р Лигрүү унасан юм. Гэсэн ч боломжит хамгийн богино хугацаанд эргээд Италийн тэргүүн Лигтээ ирлээ. Энэ бол рекорд. 90-ээд онд түүхэндээ хамгийн том амжилтыг үзүүлж байсан энэ баг тухайн үед ерөнхий ивээн тэтгэгчээ алдсанаар доошилж эхэлсэн билээ. УЕФА-гийн Цомын 2, Цомтой Багуудын Цом Булаалдах тэмцээний 1, Италийн Цомын 3 удаагийн Аваргуудаас төрөн гарсан олон алдартнууд бий. Эрнан Креспо, Себастиан Верон, Жанлуижи Буффон, Лилиан Тюрам гэх мэт.

Нийтлэлч: Э.Амарсайхан
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.