World Cup 2018 Russia Prediction
Анх удаа "Алтан Бээлий" авлаа
Премьер лиги 2018-05-15 14:08:45  |   102

МЮ-гийн хаалгач Де Хеа энэ улиралд 18 тоглолтонд хаалгаа хуурай манажээ. Энэ нь түүнийг ПЛ-ийн шилдэг хаалгачийн шагнал буюу "Алтан Бээлий" авах боломжтой болголоо. ПЛ-ийн 37-р тойрогт Уэст Хэм талбайдаа МЮ-г хүлээн авч гоолгүй тэнцсэн билээ. Испанийн шигшээ багийн хаалгачийг Реал авах гэж олон жил хөөцөлдөж байгаа бөгөөд энэ зун Моуриньо шилдэг хаалгачаа явуулахыг зөвшөөрсөн гэж байгаа. Багууд тохиролцоогоо хийж чадахгүй байгаа бөгөөд Реалын зүгээс 100 сая евро дээр нэмээд 1 тоглолт өгөх санал хүргүүлсэн бол Моуриньо 2-3 тоглогч нэмж авахыг хүссэн гэж АС бичсэн.

Нийтлэлч: Э.Амарсайхан
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.