World Cup 2018 Russia Prediction
БАЙЕРН "ДАБЛЬ" ХИЙЖ ЧАДСАНГҮЙ
Бундислиги 2018-05-20 12:57:45  |   1283

  DFB-Pokal буюу Германы Цомын шигшээ тоглолт урьд шөнө Берлины Олимпийн цэнгэлдэхэд явагдлаа. Хорват дасгалжуулагч Нико Ковачаар удирдуулсан Франкфурт хотын Айнтрахт клуб алдарт Байерн Мюнхеныг 3:1-н харьцаатайгаар хожиж 30 жилийн дараах анхны цомоо хүртэв. Тус тоглолтонд Айнтрахтаас Хорват довтлогч Анте Ребич хоёр гоол оруулсан бол сэлгээгээр орж ирсэн Гачинович тоглолтын эцсийн цэгийг тавьжээ. Харин Мюнхены нэр төрийн гоолыг Левандовский нь авчирсан байна. Нико Ковачын хувьд ирэх улирлаас Байерн Мюнхены дасгалжуулагчаар ажиллах нь тодорхой болоод байсан юм. Энэ улиралд Лигтээ түрүүлээд байсан Байернчууд багийн босс домогт Юпп Хенкесынхээ дасгалжуулагчийн замналынх нь сүүлчийн тоглолтонд ялалт авч чадалгүй үдлээ. 

 

АЙНТРАХТ ФРАНКФУРТ:                                                                                                                  

1 L. Hradecky  
19 D. Abraham  
15 J. Willems  45+2'
24 D. da Costa  
13 C. Salcedo  7'
17 K. Boateng  
6 J. de Guzmán Substituted  
20 M. Hasebe  45+1'
39 Omar Mascarell  
4 A. Rebić Substituted  11'  82' 84'
27 M. Wolf Substituted  
Coach: N. Kovač

 

БАЙЕРН МЮНХЕН: 

26 S. Ulreich  
5 M. Hummels  
27 D. Alaba  
4 N. Süle  
32 J. Kimmich  
7 F. Ribéry Substituted  
8 Javi Martínez  
11 J. Rodríguez  
6 Thiago Alcântara Substituted  
25 T. Müller Substituted  
9 R. Lewandowski  37'  53'
Coach: J. Heynckes
Нийтлэлч: Bilegt
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.