World Cup 2018 Russia Prediction
БАЯРТАЙ БУФФОН !
Сери-А 2018-05-20 13:27:43  |   627

 Жианлужи Буффон Ювентусын төлөөх 640 дах мөн сүүлчийн тоглолтондоо оролцож ээлжит хожлоо байгууллаа. Турины баг өчигдөр Сери-А лигийн 38-р тойргийн хүрээнд Хеллас Веронаг талбайдаа хүлээн авч 2:1 гэсэн үр дүнгээр хожижээ. Талбайн эздээс Д.Ругани болон М.Пианич нар гоолдсон бол зочидоос А.Черчи гоол оруулжээ. Энэ Пүрэв гаригт Бианконерригийн төлөөх 17 жилийн замналаа өндөрүүлүүлж буйгаа зарласан 40 настай Жижи сүүлчийн тоглолтондоо Сери-А лигийн аваргын цомыг өргөн фанатуудтайгаа нэгэн гайхалтай сэтгэл хөдөлгөм салах ёсыг хийгээд явав. Ювегийн домог уйлж байсантай адил Турины тэнгэр ч мөн "асгарч" байлаа... 

 

Нийтлэлч: Bilegt
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.