World Cup 2018 Russia Prediction
Европын тавцанд эргэн тавтай морил
Сери-А 2018-05-21 13:52:19  |   577

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Италийн Сери А лигийн сүүлийн тойргийн тоглолтууд болж өнгөрлөө. Сери А лигт нэгэнт түрүүлдэх болзолоо хангасан Ювентус клуб өрсөлдөгчөө төвөггүй хожсон бол хүснэгтийн 2 болон 3-р байранд яваа Наполи болон Рома клубууд ч мөн өрсөлдөгчдөө төвөггүйхэн хожлоо. Тэгвэл энэ тойргийн хамгийн чухал онцлох тоглолтууд нь Аваргуудын лигийн сүүлийн эрхийн төлөөх Лацио - Интэр Милан болон лигт үлдэхийн төлөөх 2 багийн тоглолтууд байлаа. Лацио - Интер Милан клубуудын өмнөх тоглолт хуурай тэнцээгээр буюу 0:0 харьцаатай өндөрлөсөн юм. Мөн энэхүү тоглолтын өмнө Лацио клуб Интер милан клубээс 3 оноо илүү мөн 5 бөмбөгний зөрүүгээр илүү байсан зэргээрээ маш сонирхолтой болж олон хүний анхаарлыг зүй ёсоор татаж энэ тойргийн хамгийн чухал тоглолт хэмээн онцолж байлаа.

Тус тоглолтонд Интер Милан өрсөлдөгчөө 3:2-р гайхалтай эргэн эрэлтийг толилуулан хожсон юм. Ингээд 2 клуб оноо адил болж бөмбөгний зөрүүгээр Лацио дээр нь байх ёстой ч  Италийн хөлбөмбөгийн холбооны бөмбөгөөс өмнө 2 багийн хоорондын тоглотын харьцааг хардаг дүрмээр Интер Милан Аваргуудын лигийн эрхийг авч чаджээ. Ийнхүү Италийн алдарт Интер Милан клуб 6 жил өнжсөний дараа ийнхүү Европыг тавцанд эргэн ирж буй нь энэ юм. 

Италийн лигээс ирэх улирал Аваргуудын лигт Ювентус, Наполи, Рома, Интер Милан гэсэн клубууд орсон бол Европа Лигт Лацио, АС Милан нар орохоор болжээ. Харин Ирэх улирал доош унан тоглох багуудаар Верона, Кротоне, Беневенто зэрэг клубууд унахаар болжээ. 

 

Нийтлэлч: Urantugs
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.