VAR (Video Assistant Referees) БУЮУ ВИДЕО ТУСЛАХ ШҮҮГЧИД АНХ УДАА ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД
ДАШТ 2018-05-15 19:24:16  |   14

Сүүлийн жилүүдэд хөлбөмбөгт текник технологийн дэвшилийг ашиглан аливаа эргэлзээтэй шүүлт, хэрүүл маргааныг зогсоохоор ФИФА ажиллаж байгаа. Үүний хүрээнд энэ жил зохион байгуулагдах ДАШТ-нд анх удаа бичлэг ухрааж үздэг шүүгчид ажиллахаар болсон юм. ФИФА өмнө хэдэн тэмцээндээ туршиж үзсэн бөгөөд одоо европын шилдэг лигүүд ч энэ аргыг ашиглаж байгаа юм.

Таны мэдэх ёстой 5 чухал баримт:

1. Видео туслах шүүгчид албан ёсны бүх 64 тоглолтыг шүүн ажиллана.. 
2. Видео туслах шүүгчид Москва хотод 12 цэнгэлдэхээс ирсэн дүрс бичлэгийг нэгтгэсэн тусгай өрөөнд байрлана. 
3. Видео туслах шүүгчид телевизын бүх камер болон тусгай хоёр камер ашиглана.
4. Видео туслах шүүгчид эцсийн шийдвэрийг гаргахгүй ба ерөнхий шүүгчид шийдвэр гаргахад нь туслана. Эцсийн шийдвэрийг талбайн ерөнхий шүүгч гаргана.
5. Хөлбөмбөгийн фанатуудад бичлэг ухраах үйл явцын талаар ТВ суваг, хөтлөлт болон интернетээр мэдээлэл хүргэнэ.

Нийтлэлч: Bilegt
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.