ДАШТ-Д ДАРААЛАН ХОЁР ШИГШЭЭ ТОГЛОЛТОНД ГООЛ ОРУУЛСАН ЦОРЫН ГАНЦ ТОГЛОГЧ
ДАШТ 2018-05-15 19:25:05  |   60

Дэлхийн аваргын хоёр шигшээ тоглолтонд гоолдсон дөрөвхөн тоглогч байдаг бол дараалан хоёр финалд гоол оруулсан ганц л тоглогч байдаг нь Бразилын нэрт хөлбөмбөгчин Вава юм. Тэрээр 1958 оны ДАШТ-ний шигшээ болон 1962 оны ДАШТ-ний шигшээ тоглолтуудад дараалан гоол хийжээ. “А Селсао”-н төлөө 9 жилийн хугацаанд 15 гоол оруулсан Вава 9-г нь Алтан цомын тэмцээнд бүртгүүлжээ. Тэдгээр 9-н гоолынхоо 7-г нь хасагдах шатууд(4) болон финалд(3) хийсэн бөгөөд 1958 он, 1962 онуудад шигшээ багтайгаа ч дараалан Алтан Дагинийг өргөжээ.

 

Вава нь хүчирхэг том биетэй учир Peito de Aço’ буюу “Ган цээж” гэх хочтой болжээ. Тэрээр 1958 оны Чилийн дэлхийн аваргын тэмцээний мэргэн бууч болсон төдийгүй ДАШТ-ний түүхэнд нэрээ мөнхөлсөн тоглогч билээ.

 

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?
Цюрих дэх ФИФА-н Музейн 1962 оны ДАШТ-ний сонирхолтой зүйлс дунд Бразилд хэрэглэгдэж байсан Вавагийн хөрөг зурагтай тоглолтын тэмдэглэл болон хуурамч мөнгөнүүд бий.

Нийтлэлч: Bilegt
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.