World Cup 2018 Russia Prediction
Наполид тавтай морил КАРЛО АНЧЕЛОТТИ !
Сери-А 2018-05-24 08:06:26  |   583

Италийн Сери А-н аваргын цомыг атгаж яваад алдсан Наполи клуб дасгалжуулагч Сарриг албан тушаалаа хүлээлгэн өгч байгааг албан ёсоор зарлалаа. Багийн удирдлага Сарритай гэрээ сунгах хүсэлтэй байсан ч 59 настай эрхэм үлдэх хүсэлгүй байсан бололтой. Улмаар түүнийг энэ зун Английн Чэлси клубт А.Контегийн оронд очих хамгийн магадлал өндөр хүнээр нэрлэж байна.

Тэгвэл Наполиг цааш үргэлжлүүлэн залж явах хүнээр Карло Анчелотти тодорчээ. Түүний хувьд Европын топ 5 лигт топ багуудыг удирдаж явсан туршлагатай нэгэн бөгөөд 2009 онд АС Миланыг орхиж явснаас хойш дахин Италийн лигтээ эргэн ирж шинэ багтайгаа 3 жилийн гэрээ үзэглэлээ. 

Наполи клуб сүүлийн 3 улиралд 2 ч удаа лигтээ аман хүзүүдээд байгаа ба 1990 оноос хойш үзэгдэж харагдаагүй Сери А-н цомыг К.Анчелотти авчирч чадах болов уу?

 

К.Анчелоти ба Наполи багийн эзэн Аурелио Де Лаурентис

Нийтлэлч: Б.Билгүүн
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.