World Cup 2018 Russia Prediction
ИСТАНБУЛД ДАХИН АВАРГУУДЫН ЛИГИЙН ФИНАЛ БОЛНО !
Аваргуудын лиги 2018-05-25 01:01:15  |   948

ЕХБХ-ны гүйцэтгэх хороо өнөөдөр Киевт хуралдан хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Үүнд 2020 оны Аваргуудын Лигийн шигшээ тоглолтыг Туркын Истанбул хотын Ататурк Олимпияат Стадид, 2020 оны Европа Лигийн финал Польшийн Гданск хотын Стадио Энерга цэнгэлдэхэд, 2020 оны УЕФА-н Супер Цомын төлөөх тоглолт Португалын Лисабон хотын Стадио до Драгаод, 2020 оны Эмэгтэйчүүдийн Аваргуудын Лигийн шигшээ тоглолт Австрийн Вена хотод тус тус явагдахаар шийдвэрлэгджээ. 

Өмнө нь Ататурк Олимпияат Стадид 2005 оны Аваргуудын Лигийн шигшээ тоглолт Ливерпүүл болон АС Милан багуудын хооронд болж Улаанууд түүхэн дэх хамгийн шилдэг эргэн ирэлтийг хийж түрүүлж байсан билээ. Харин ирэх улирлын Аваргуудын Лигийн шигшээ тоглолт 2019 оны 6-р сарын 1-ний Бямба гаригт Испаний нийслэл Мадрид хотын Ванда Метрополитано цэнгэлдэхэд явагдах бол Европа Лигийн шигшээ тоглолт 2019 оны 5-р сарын 29-ны Лхагва гаригт Азербайжаны Баку хотын Олимпийн цэнгэлдэхэд явагдах хуваарьтай байна. 

Нийтлэлч: Bilegt
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.