World Cup 2018 Russia Prediction
Хөлбөмбөгийн шар мэдээ #1
Солилцоо наймаа 2018-05-25 11:38:09  |   2267
  • Манчестер Юнайтед клуб Ювентусын жигүүр Дуглас Коштагийн төлөө 79 сая фунтыг төлөхөд бэлэн гэнэ. /The Sun/
  • Ливерпүүль Аваргуудын Лигийн финалын дараа Лионы од Набил Фекирыг 60 сая фунтээр авч чадна гэдэгтээ итгэлтэй байна. /Daily Mirror/
  • Тоттенхэмийн босс Почеттино энэ зун 100 сая паундыг зарцуулах эрх авсан бөгөөд түүний хараанд Уэлфрид Заха, Энтони Марсиал болон Фулхемын залуу од Райн Сессейнон нар өртжээ. /Daily Mail/
  • Уэстхэмын шинэ менежер Мануел Пеллегрини энэ зун багтаа эрс шинэчлэлтийг явуулж, хэд хэдэн тоглогчидыг явуулж өөр 7 шинэ тоглогч худалдан авах төлөвтэй байна. /Telegraph/
  • Ман.Юнайтед клуб ДАШТ эхлэхээс өмнө Фред болон Тоби Алдервайрелд нарыг нэгтгэхийг хүсэж байгаа гэнэ. /The Times/
  • Ливерпүүлийн Эмре Жан энэ зун чөлөөт агент болж байгаа бөгөөд Ювентус клубт үнэгүй нэгдэж долоо хоногийн 85.000 фунтын цалин бүхий 5 жилийн гэрээг байгуулах аж. /Goal.com/
  • Ювентусын довтлогч Марио Манжукич Улаан Чөтгөрүүдийн хараанд өртсөн байна. /Gianluca Di Marzio/
  • Энэ Грийзманнаа алдаж магадгүй байгаа Атлетико түүний орны хүнээр АС Миланы довтлогч Сусог онилжээ. /Calciomercato/
  • Барселона клуб Байерны зүүн ар Давид Алабаг сонирхож байгаа гэнэ. Австри хамгаалагч Германы багтай 2021 он хүртэл гэрээтэй бөгөөд зах зээлийн ханш нь 50 сая евро гэж байна. /Kicker/
  • Барселона клуб энэ зун 100 сая еврод тоглогчидоо зарах гэнэ. Жагсаалтанд: Андре Гомеш, Алейш Видал, Пако Алказер, Лука Динье, Денис Суарез гэх тоглогчид тэргүүлж байна. /as.com/ 
Нийтлэлч: Bilegt
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.