World Cup 2018 Russia Prediction
Шави 40 нас хүртлээ Катарт тоглоно
Ла Лиги 2018-05-25 14:56:16  |   251

Барсэлона клубын уураг тархи байсан 38 настай Шави Катарын Ал Сад багтайгаа гэрээгээ 2 жилээр сунгахаар болжээ. 2015 онд Катарын багт нэгдэж байсан тэрээр ийнхүү 2020 он хүртэл буюу 40 нас хүртлээ дуртай спортоо тоглохоор боллоо. Ямартай ч түүний хувьд Ал Сад клубт очоод 3 цом өргөөд амжсан.

Тэрээр Барсэлонад 17 жилийг үдэхдээ 767 тоглолтонд 85 гоол оруулж улмаар 4 аваргуудын лигийн цом, 8 ла лигийн аваргын цом гээд нийтдээ 25 цом хүртэж байсан билээ.

Нийтлэлч: Б.Билгүүн
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.